АЙМГИЙН ЭРҮҮГИЙН БОЛОН ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Аймгийн хэмжээнд 2012 оны эхний 4 сарын байдлаар 488 сая 500 мянган төгрөгний хохиролтой 189 холбогдогчтой эрүүгийн 257 гэмт хэрэг бүртгэгдсэнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 хэргээр буюу 7,5  хувиар өсч, гэмт хэргийн улмаас 11 хүн нас барч, 87 хүн хүнд, хөнгөнөөр гэмтэж, гэмт хэргийн илрүүлэлт 62,0 хувьтай байна.

Хэргийн өнгөөр нь авч үзвэл Хүний амь нас хохирсон 7, үүнээс санаатайгаар хохироосон 4, дээрмийн 5, ИЭЧЭМЭ 29, хүчингийн 3, ашиглалын 5, залилангийн 2, танхайрах 36, зам тээврийн 6, цагдаагийн эсрэг 2, бусад төрлийн 19 гэмт хэрэг бүртгэгджээ. Согтуугаар 59  гэмт хэрэг үйлдэгдсэн нь 4 гэмт хэрэг тутмын 1 нь согтуугаар үйлдсэн байна.

Нийт гэмт хэргийн 52,9 хувь буюу 135 гэмт хэргийг өмчийн хулгай, үүнээс малын хулгай 105 бүртгэгдсэн нь хулгайн гэмт хэргийн 77,2 хувийг эзэлж байна. Цааш унших »

“ГЭР БҮЛ БА ХӨДӨЛМӨР” САРЫН АЯН ЯВАГДАЖ БАЙНА

“Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн үйл ажиллагаатай уялдуулан эрх зүйн сурталчилгааны “Шударга, хүмүүнлэг” уриан дор “Гэр бүл ба хөдөлмөр” 1 сарын аяныг 4 дүгээр сарын 16-наас 5 дугаар сарын 16-ныг хүртэл зохион байгуулж байна. Уг аяны хүрээнд хөдөлмөрлөх, аж ахуй эрхлэхтэй холбогдон үүсч буй зөрчил, саад бэрхшээл, хууль эрх зүйн зохицуулалтын асуудлаар иргэдээс мэдээлэл хүлээн авах ажлыг зохион байгуулж байна. Иргэдээс ирүүлэх мэдээлэл нь хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход ихээхэн ач холбогдолтойгоос гадна иргэдийн эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх явцад тэднийг бодит байдлаар оролцуулж байгаагаараа онцлогтой юм. Цааш унших »

Генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

news-2012-04-28-mongolgeneral

-   Монгол Улсад цэргийн дээд цол генерал цолыг анх 1944 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс олгож эхэлжээ. “Генерал төв”  төрийн бус байгууллага дээрхи өдөр генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлж байх уламжлалыг тогтоон 11 жил болж байна.

 

- “Генерал төв”  төрийн бус байгууллага нь энэ жил Батлан хамгаалах яамтай хамтран генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд тэмдэглэн өнгөрүүлэв. Цааш унших »

7 хоногийн нөхцөл

Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд 2012 оны 4 дүгээр сарын 30-

аас 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 7 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 35 дуудлага ирсэнээс эд зүйл хулгайд алдсан 10, иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 6, нас барсан 3, малын хулгай 7, гал түймрийн 2, зам тээврийн осол 6, бусад төрлийн 1 дуудлага байна.

Хэв журам болон замын хөдөлгөөний журам зөрчсөн 223 иргэнийг 1.566.000 төгрөгөөр торгож, 19 тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд тавиулж зөрчлийг арилгуулав.

Гудамж талбай, олон нийтийн газарт согтуугаар жижгээр танхайрсан, бусдад агсан тавьсан 27, өөрийгөө удирдан авч явах чадвараа алдталаа согтсон 52  нийт 89 иргэнийг эмчийн хяналтанд эрүүлжүүлж, зөрчил гаргасан 5 хүнийг баривчлуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 16 жолоочийн эрхийг хасч шийдвэрлэсэн байна.

 ЦАГДААГИЙН ГАЗАР

 

7 хоногийн нөхцөл

Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд 2012 оны 4 дугаар сарын 09-өөс 2012 оны 04 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 7 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 28 дуудлага ирсэнээс эд зүйл хулгайд алдсан 13, иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 7, нас барсан 2, малын хулгай 4, гал түймрийн 1, бусад төрлийн 1 дуудлага байна.

Хэв журам болон замын хөдөлгөөний журам зөрчсөн 248 иргэнийг 1.266.000 төгрөгөөр торгож, 18 тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд тавиулж зөрчлийг арилгуулав.

Гудамж талбай, олон нийтийн газарт согтуугаар жижгээр танхайрсан, бусдад агсан тавьсан 22, өөрийгөө удирдан авч явах чадвараа алдталаа согтсон 28  нийт 49 иргэнийг эмчийн хяналтанд эрүүлжүүлж, зөрчил гаргасан 7 хүнийг баривчлуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 11 жолоочийн эрхийг хасч шийдвэрлэсэн байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР